Ерөнхий шаардлага
- Шинэ элсэгч: TOPIK 3, UOS-ийн хэлний төв (KLCP)-ийн 3-р түвшин, IEQAS сургуулийн хэлний төвийн 4-р түвшин, King Sejong Institute (дунд+, зөвхөн танхимын), KIIP 61+ оноо / 3-р түвшний аль нэг.
- Элсэх үедээ TOPIK 4 (эсвэл KLCP 4)-гүй оюутан улиралд 14 кредит хүртэл авна; төгсөхөөс өмнө TOPIK 4 шаардлагатай.
- KLCP хэлний курст элсэх Монгол улсын иргэд D-4 визийн тулд дор хаяж 1 жилийн (4 ээлж) бүртгэл, төлбөрөө хийх шаардлагатай.


